← Нийтлэлийн архив

Нийтлэл · 2026-09-29

Өрсөлдөөн, нуугдсан үнэн, ирээдүйг бүтээх тухай

Peter Thiel-ийн сэтгэлгээ, эсрэг урсгалаар бодох тухай, мөн яг юуг бүтээх үнэ цэнтэй вэ гэсэн асуултын тухай тэмдэглэл.

Бид яагаад бүгд ижил зүйлсийн төлөө өрсөлддөг юм бол?

Яагаад хамгийн түгээмэл замыг хамгийн зөв зам гэж боддог юм бол?

Тэгээд хамгийн сонирхолтой нь, бидний хүсэж байгаа зүйлсийн хэд нь үнэхээр бидний өөрсдийн хүсэл байдаг вэ?

Thiel-ийн байнга асуудаг нэг асуултыг өөрийнхөөрөө буулгавал:

Бусдын чамтай санал нийлдэггүй боловч чиний үнэн гэж боддог үнэт зүйл чинь юу вэ?

Анх сонсоход “бусдын эсрэг бай” гэсэн санаа шиг.

Гэхдээ би ингэж ойлгохгүй байна.

Бүгдэнтэй нь санал зөрлөө гээд чи зөв болохгүй.

Жинхэнэ асуулт нь:

Бусад хүмүүс хараахан анзаараагүй боловч үнэн, бас зөв байвал ямар нэг зүйл бүтээхэд хүргэх тийм санаа байна уу?

Тэгээс нэг рүү

Thiel progress-ийг хоёр янзаар хардаг.

1-ээс n рүү гэдэг нь аль хэдийн байгаа зүйлийг дахин хийх, олшруулах эсвэл бага зэрэг сайжруулах.

Харин 0-ээс 1 рүү гэдэг нь өмнө нь байгаагүй зүйлийг бий болгох.

Байгаа зүйлийг хуулж хийх харьцангуй амархан.

Benchmark байна.

Competitor байна.

Амжилттай business model байна.

Өмнө нь үүнийг хийсэн хүн ч байна.

Харин шинэ зүйл бүтээхэд чамд “ингэвэл зөв” гэж хэлэх загвар байдаггүй.

Магадгүй тийм болохоор дэлхий дээр ажилладаг зүйлсийн шинэ хувилбар маш олон байдаг мөртлөө, эхэндээ жаахан хачин санагдах цоо шинэ зүйл харьцангуй цөөн байдаг байх.

Өрсөлдөөн өөрөө урхи болж болно

Thiel-ийн надад хамгийн сонирхолтой санагдсан санаануудын нэг нь өрсөлдөөний тухай.

Бүгд:

  • нэг сайн сургууль,
  • нэг сайн ажил,
  • нэг төрлийн startup,
  • нэг том зах зээл

рүү зэрэг дайрах үед бидний асуулт:

Би яаж бусдаас илүү гарах вэ?

болдог.

Гэтэл магадгүй үүнээс өмнө өөр асуулт асуух хэрэгтэй.

Би ер нь яагаад энэ тоглоомыг тоглож байгаа юм бэ?

Өрсөлдөөн үргэлж муу гэсэн үг биш.

Харин бид эргэн тойрныхоо хүмүүсийг хэт их хараад эхлэхээрээ өөрсдөө яг юу бүтээж болох байсан бэ гэдгээ мартчихаж болно.

Үүнийг startup-аас гадуур бодоход бүр сонирхолтой.

Илүү сайн албан тушаал.

Илүү өндөр цалин.

Илүү нэр хүндтэй компани.

Илүү сайн сургууль.

Илүү олон follower.

Илүү их funding.

Заримдаа бидний очих гэж байгаа finish line тэнд байгаагийн цорын ганц шалтгаан нь бусад хүмүүс бүгд тэр зүг рүү гүйж байгаад байдаг.

Бид үнэхээр өөрсдийн хүссэн зүйлээ хүсдэг үү?

Энд René Girard-ийн mimetic desire гэсэн ойлголт орж ирдэг.

Энгийнээр хэлбэл, хүний хүсэл заримдаа дуурайлтаар бий болдог.

Бид өөр хүн ямар нэг зүйлийг үнэ цэнтэй гэж харахыг ажиглана.

Тэгээд тэр хүний хүсэл өөрөө тухайн зүйлийг бидэнд илүү хүсэмжит болгож эхэлнэ.

Дараа нь хоёр хүн ижил ховор зүйл хүсэж эхлэхэд дуурайлт өрсөлдөөн болж хувирч болно.

Энэ санаа надад нэг маш энгийн асуултыг өгсөн:

Үүнийг хэн ч харахгүй байсан бол би одоо ч хүсэх байсан уу?

Хэн ч мэдэхгүй байсан бол би энэ компанийг байгуулах байсан уу?

Энэ мэргэжлийг сонгох байсан уу?

Энэ зүйлийг худалдаж авахыг хүсэх байсан уу?

Энэ status надад одоо ч чухал байх байсан уу?

Үүний төлөө хэдэн жил зарцуулах байсан уу?

Заримдаа хариулт нь тийм.

Заримдаа үгүй.

Нуугдсан үнэнүүд

Thiel-ийн өөр нэг надад таалагддаг санаа бол дэлхий дээр одоо ч secret байдаг гэсэн ойлголт.

Энд conspiracy theory яриагүй.

Харин чухал боловч хүмүүс хараахан өргөнөөр ойлгоогүй үнэн гэсэн утгаар.

Тэр нь:

  • бүгд “угаасаа ийм” гэж хүлээн зөвшөөрчихсөн асуудал,
  • хэрэглээ нь хараахан тодорхой болоогүй технологи,
  • хэтэрхий жижиг гэж тооцогддог зах зээл,
  • бусдын үл тоодог хэрэглэгч,
  • эсвэл бүхэл бүтэн салбар асуухаа больсон нэг assumption

байж болно.

Хамгийн сонирхолтой нь үнэ цэнтэй secret ил болтлоо ихэнхдээ тийм ч гайхалтай харагддаггүй.

Харин дараа нь:

Яагаад үүнийг өмнө нь хэн ч хараагүй юм бол?

гэдэг асуулт гарч ирдэг.

Тийм болохоор би зөвхөн:

Одоо юу тренд болж байна?

гэж асуухын оронд:

Юу үнэн боловч одоохондоо obvious болоогүй байна?

гэж асуухыг хүсэж байна.

Ирээдүй өөрөө бий болчихдог зүйл биш

Zero to One-оос надад үлдсэн өөр нэг санаа бол definite болон indefinite optimism-ийн ялгаа.

Indefinite optimism:

Ирээдүй ямар нэг байдлаар сайхан болох байх.

Definite optimism:

Ийм зүйл байх ёстой. Үүнийг бий болгохын тулд би ингэнэ.

Хоёр дахь нь надад илүү таалагддаг.

Учир нь ирээдүйг таахаас ирээдүйг бүтээх рүү шилжүүлж байна.

AI хаашаа явах бол?

Gaming хаашаа явах бол?

Монгол яах бол?

Солонгос яах бол?

Technology ямар болох бол?

Эдгээрийг ярих амархан.

Харин:

Тэр ирээдүйн яг аль жижиг хэсгийг би өөрөө бүтээх гэж байгаа вэ?

гэдэг асуулт хамаагүй хэцүү.

Надад үлдэж байгаа зүйл

Гол санаа нь:

Би юуг 0-ээс 1 рүү авч явж чадах вэ?

Магадгүй нээгээгүй асар том secret надад байж ч болно.

Гэхдээ бүх чухал замыг аль хэдийн хүн зурчихсан гэж бодож амьдрахаас энэ асуултуудыг асууж явах нь надад илүү сонирхолтой санагдаж байна.

Эх сурвалжийн тухай: Peter Thiel, Blake Masters нарын Zero to One ном болон René Girard-ийн mimetic desire гэсэн санааг уншаад төрсөн хувийн бодол. Эхэнд гарсан Thiel-ийн асуултыг утгаар нь буулгасан.